Блогч бүсгүйн аллагын талаар бодитой мэдээлэл өгсөн хүнийг Ж.Ассанж 20 000 еврогоор шагнана

Х.Батсайхан


“Wikileaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Мальтын блогч бүсгүй Дафна Каруана Галицигийн амь насанд халдсан этгээдүүдийн талаар бодитой мэдээлэл өгсөн хүнд 20 000 евро өгнө гэж амалжээ. “Панамын баримтуудын мөрөөр мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэж байсан блогч бүсгүйг гэрийнх нь гадна машинтай нь дэлбэлж хөнөөсөн талаар олж мэдлээ. Би энэ хэргийн мөрдөн байцаалтад тус болох мэдээлэл өгсөн хүнийг 20 мянган еврогоор шагнахаа мэдэгдэж байна” гэж Ж.Ассанж Твиттер хуудсандаа бичсэн байна.

Мальтын алдартай блоггер бүсгүй Дафна Каруана Гализияг машинтай нь дэлбэлэн хөнөөсөн энэ хэрэг олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Хохирогчийн машинд тэсрэх бөмбөг суурилуулсан байсан бөгөөд тэрээр гэрээсээ гарч машиндаа суугаад асаах үед дэлбэрэлт болсон юм. Талийгаач энэ жил 53 настай байсан юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Yg ng huniig ingemeer bn

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ