АНУ Сирийг цаашид хэрхэхээ мэдэхгүй байдалд оржээ

Х.Батсайхан


Вашингтон Сирийн нутаг дэвсгэрт цаашид ямар стратегиар үйл ажиллагаа явуулахаа мэдэхгүй байдалд орсон талаар “NBC News” мэдээллээ. АНУ одоо Ракка хотыг чөлөөлөхөөр байлдааны ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр чөлөөлж чадах юм байна. Харин цаашдаа хэрхэх вэ гэдэг дээр гацаанд орчихоод байгаа ажээ. Нэг талаас, Сирийн зүүн хэсгийг Дамаскийн хяналтад үлдээх, эсвэл Ираны нөлөөлөлд орхиж яавч болохгүй, гэтэл цаашид Сирийн нутаг дээр үлдэх үндэслэлтэй шалтаг үгүй болчихоод байгаа аж. ОХУ-ын БХЯ-ны сайд С.Шойгу удахгүй алан хядагчдыг дарж Сири дэх үйл ажиллагаагаа дуусгана гэж мэдэгдээд байгаа энэ үед АНУ Сирид үлдэхийн тулд ямар “арга” бодож олох нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ