Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай хотыг нэрлэжээ

Х.Батсайхан


“Thomson Reuters Foundation” хүмүүнлэгийн байгууллагаас эмэгтэйчүүдэд хамгийн их аюул заналхийлдэг, амьдрахад тааламжгүй хотуудын судалгааг гаргажээ.

Жагсаалтыг гаргахдаа эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж, эмэгтэйчүүдэд хандах шашин соёлын уламжлал, бизнесийн салбарт өрсөлдөх боломж гэсэн дөрвөн хүчин зүйлсийг гол үзүүлэлт болгож авсан юм байна.  

Тус байгууллагын хийсэн судалгааг Египетийн Каир хот өнгөлсөн байна. Пакистаны нийслэл Карачи, Ардчилсан Конгийн нийслэл Киншаса жагсаалтын хоёрдугаар байрыг хуваан эзэлжээ. Харин гурав, дөрөвдүгээр байрт Энэтхэгийн нийслэл Шинэ Дели, Перугийн нийслэл Лима хотууд бичигдсэн байна. Харин Лондон, Токио, Парис хамгийн аюул багатай хотоор тодорчээ.

Эмэгтэйчүүдэд тааламжгүй хотууд:

6. Мехико сити

7. Дака

8. Лагос

9. Жакарта

10. Истанбул

11. Сан Паулу

12. Буэнос Айрес

13. Нью Йорк

14. Манила

15. Шанхай

16. Москва

17. Парис

18. Токио

19. Лондон

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)