Залуу боксчид Тайландад чуулна

Б.Тайван


Тайланд улс боксын 2018 оны Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх авлаа. Тус тэмцээн ирэх оны дөрөвдүгээр сард болох бөгөөд эндээс залуучуудын олимпийн наадамд оролцох эрх олгох тул тун чухал тэмцээн юм. Ирээдүйн шилдэг боксчдыг төрүүлдэг энэхүү рингэнд манайхаас өмнө нь Ю.Дима, Г.Баяртогтох нар түрүүлж байв. Гавьяат тамирчин Т.Үйтүмэнг залгах боксчид хэмээн тэдэнд их итгэл хүлээлгэж байсан ч 1995 онд дэлхийн аварга Д.Лхагватай хамт мэргэжлийн бокс руу орсон билээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)