Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг шалгана

С.Шийлэгтөмөр


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах санал гаргасан. Тэрээр уг саналаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Хууль зүйн байнгын хорооны дарга нарт илгээсэн юм. Түүний саналыг өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн Хууль зүйн байнгын хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрөө ахлан ажиллахаар болов.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)