“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ” 7 хоног үргэлжлэнэ

С.Цолмон


Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан жил бүр зохион явуулдаг "Их хотын хямдрал" нэгдсэн арга хэмжээг энэ сарын 22-29-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна. Уг үйл ажиллагаанд байгууллага, аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах,  иргэдэд хямдралтай худалдаа үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тиймээс өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг идэвхитэй оролцохыг уриалсан юм. "Их хотын хямдрал"-ыг Засаг дарга энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар Их Дэлгүүрт хонх цохисноор эхлүүлнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)