Төв талбайд хууль, эрхзүйн зөвлөгөө үнэгүй өгнө

С.Цолмон


Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно.

Өдөрлөгийг НЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулах юм. Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр хууль зүйн болон нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын нотариатчдын танхимын нийслэл, 21 аймгийн салбарын нотариатчид бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх аж.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг нийслэлд сар бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Түүнчлэн ХЗДХЯам, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс,  Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо, Нийслэлийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газрынхан оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулхаас гадна, иргэдэд салбар чиглэлийн дагуу зөвлөгөө, туслалцааг үзүүлнэ.

Нийслэлийн Засаг даргаас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг нийслэлд сар бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)