Родриго Дутерте хар тамхины дайнаа эцэслэнэ

Л.Эрдэнэжаргал


Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн хар тамхины эсрэг авч буй ажиллагаагаа дайны хэмжээнд авч үздэг. Тус улсын цагдаа, хүчнийхэн өөрсдийн явуулж буй үйл ажиллагааг Филиппины хар тамхитай тэмцэх агентлагт шилжүүлэхээр болжээ. Ерөнхийлөгч Дутерте хар тамхины эсрэг зарласан дайнаа 15 сарын дараа зогсоон, хүчний байгууллагатаа бус тусгай агентлагт шилжүүлэхээр болсон шалтгаанаа тайлбарласангүй. Ерөнхийлөгч Дутерте гаргасан тушаалдаа” тус улсын цагдаа, хүчнийхний явуулж байгаа хар тамхитай тэмцэх бүх ажиллагааг зогсоож, Филиппиний хар тамхитай тэмцэх агентлагт шилжүүлэхийг даалгасан” байна.

Өнгөрсөн долдугаар сараас хойш явуулж буй хар тамхины эсрэг дайнд амиа алдсан иргэдийн тоо 3900 хүрч филиппинчүүд төдийгүй олон улсын хүний эрхийн байгууллагуудаас хүчтэй шүүмжлэлдд өртөөд байгаа юм. Хэдийгээр Филиппины Засгийн газраас амиа алдагсдыг хар тамхины гэмт хэрэгтэй гүнзгий холбогдсон засрашгүй этгээдүүд гэж тайлбарласан ч байдлыг дээрдүүлж чадахгүй байгаа билээ. Үүгээр зогсохгүй  тодорхойгүй шалтгаан нөхцөлд 2000 гаруй хүн уг ажиллагааны үеэр амиа алдсан хэдий ч Ерөнхийлөгч Дутертэ хар тамхитай хийж буй дайнаа хамгаалж, энэ төрлийн гэмт хэрэгт хамаатай этгээдүүдийг хэдэн саяар нь устгахад бэлэн байгаагаа илэрхийлж байлаа.

Ямартаа ч Филиппины хар тамхитай тэмцэх агентлаг нь 160,000 хүнтэй цагдаагийн хүчирхэг байгууллагын ердөө 1 орчим хувьтай тэнцэхүйц ажилтантай нь хар тамхитай холбогдсон иргэдийн амийг хөнөөх явдал эрс буурах байх гэсэн найдлагыг хүмүүст төрүүлж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)