Г.Дэнзэн нарт холбогдох шүүх хурал нээлттэй явагдаж байна

С.Цолмон


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох шүүх хурал эхэллээ. Тус шүүх хурал өнөөдөр өглөө 09.00 цагаас Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч хуралдаан 14.00 цаг хүртэл завсарласан юм.

Шүүгдэгч Г.Дэнзэн шүүх хуралдааныг нээлттэй явуулж, өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан ч аль ч хүсэлтийг нь хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм байна. Тиймээс Г.Дэнзэнгийн өмгөөлөгч нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргажээ. Уг асуудлыг хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарлага авсан. Тэгвэл шүүх хурал яг одоо нээлттэй үргэлжилж байна.

Сануулахад, Г.Дэнзэнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2-т заасан үндэслэлээр буруутгаж шүүхээс хорих болон тэнсэн харгалзах ял оноосон юм. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хувийнхаа дансанд улсын 17 тэрбум төгрөг хийж авсан хүн буруугүй гэдгийг ойлгохгүй байна тэр 17 тэрбумаа эргүүлээд өгөөчээ ард түмний хөрөнгө хулгай хийчихээд үгүй гэж гүрийх эрх х энд ч байхгүй зохих ялаа амс хамгийн гол нь хулгайлсан мөнгөө бүрэн өгөө

    0 0 Хариу бичих
  2. Ug n bol ene zaluu tooni uhaani mundag tolgoitoi hun de.Nomtoi bayriin derged.

    0 0 Хариу бичих
  3. Нээлттэй хэлэлцвэл ял хүндэрдэг юм

    0 0 Хариу бичих