Мод тарих үндэсний өдөр маргааш тохионо

С.Цолмон


Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр маргааш тохионо. Тус өдрийн нээлт маргааш 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. Энэ жилийн Үндэсний мод тарих өдөр “Хүн бүхэнд цэвэр агаар. Мод бүхэнд ус” зохион байгуулагдах аж.

Түүнчлэн энэ удаа мод арчилгаанд илүү ач холбогдол өгч, өмнө нь мод тарьсан иргэд, аж ахуй нэгжүүдийг модоо арчлах ажилд урилан оролцуулах юм байна. Энэ хүрээнд байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна улиас, чацаргана, агч гэсэн гурван төрлийн 600 гаруй мод шинээр тарих юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Uvul bolchood bhad, yun mod tarih ve

    0 0 Хариу бичих