Сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж байна

С.Цолмон


Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас реклам сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017 оны аравдугаар сарын байдлаар 414 гадна зар сурталчилгааны байгууламж байгаа аж.

Харин Хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны нэгдүгээр улиралд зөвшөөрөлгүй, хориглох гудамжинд байршуулсан, замын хөдөлгөөний камер халхалсан зөрчил бүхий 70 ш тулгуурт байгууламж, 216 ш жижиг сурталчилгааны байгууламжийг албадан буулгажээ.

Түүнчлэн нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд гадна зар сурталчилгааны байгууламжийн тооллогыг хийж байршил, эзэмшигч, загвар хэмжээ, холбоо барих бусад мэдээлэл, фото зураг бүхий цахим нэгдсэн мэдээллийн санг бий болгосон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хашаа арга хэмжээг хэрэгжүүлээчээ, өдөр ирэх тусам автомашины тоо нэмэгдэж, замын түгжрэл, зогсоол хүрэлцэхгүй байгаад анхаарч нийтийн эзэмшлийн зам талбайг бодлогоор нэмэгдүүлээчээ. албан байгууллага, компаний байрны гадна талбайн хашааг чөлөөлөх, автомашин зорчих замууд нээх, төв дамуудын ачааллыг бууруулах боломж байна шүү дээ.

    0 1 Хариу бичих