Зургаан аймгаас 793 ширхэг хавх хураажээ

Eagle.mn


Дэлхийн байгаль хамгаалах сангаас зохион байгуулсан “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-3” аяны үр дүнд зургаан аймгаас нийт 793 ширхэг хавх хураагджээ. 

- 1-р байранд 330 хавх хурааж Баян-Өлгий аймаг шалгарч 3 мотоциклоор
- 2-р байранд 229 хавх хурааж Увс аймаг орж 3 мотоциклоор
- 3-р байранд 100 хавх хурааж Ховд аймаг шалгарч 3 мотоциклоор тус тус шагнуулсан бол Говь-Алтай аймаг 80ш, Завхан аймаг 34ш, Хөвсгөл аймаг 20ш хавх хураасан дүнтэйгээр аяны хаалтын арга хэмжээнд оролцжээ.

Завхан, Говь-Алтай, Хөвсгөл гэсэн 3 аймагт тус бүрт 2 нийт 15 мотоциклийг 6 сумын БОАЖГ-т хүлээлгэн өглөө. 1 хавхны цаана жилдээ хамгийн багадаа л 10 амьтны амь байдаг гэж бодохоор энэхүү 793 хавх хурааснаар ямар олон амьтны тоо толгой хорогдох аюулаас сэргийлж байгаа нь тодорхой юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Баруун 3 чинь яацарцан газар вэ

    1 0 Хариу бичих