Дэлхий даяар хөхний даруулгагүй өдрийг тэмдэглэж байна

А.Анар-Эрдэнэ


Өнөөдөр олон улсын No Bra Day буюу хөхний даруулгагүй өдөр тохиож байна. Хөхний хорт хавдар үүсэх гол шалтгааны нэгийг хөхний даруулга гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс жил бүрийн 10 дугаар сарын 13-нийг дэлхий нийтээр хөхний хорт хавдрын эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг болжээ. Даруулга  зүүдэггүй эмэгтэйчүүд хавдартай болох магадлал бусдаасаа 21 дахин бага байдаг гэдгийг Америкийн судлаачид тогтоосон байна.

Хөхний даруулгатай холбоотой мэдэхэд илүүдэхгүй зөвлөгөөг хүргэж байна.

  • Хөхний даруулгатайгаа  унтах нь хөхний хорт, хоргүй хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг хамгийн аюултай хүчин зүйл болдог.
  • Бариу байх тусам сүүний болон тунгалгийн булчирхайн эдийг гэмтээдэг.
  • Хөхийг хэт өргөсөн даруулгаас зайлсхийх хэрэгтэй.
  • Нийлэг зөөлөвчтэй, нейлон материалаас  татгалзаж, хөвөн даавуун материалтайг сонгох нь хөхнөөс гадна арьсанд ч тустай.
  • Спорт даруулга нь хөхийг хэт хүчтэй дардаг учраас өдөр тутамдаа зүүхэд тохиромжгүй.
  • Мөрөвчгүй даруулга аюултай. Учир нь хөхний жин нь хөхөвчний хоёр хажууд даралт өгснөөр тунгалгийн зангилаануудыг шууд дарж эрсдлийг улам нэмэгдүүлдэг.
  • Эрүүл хөхтэй байя гэвэл бүрмөсөн татгалзаарай. 
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)