Сайдад горилогчдыг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзжээ

С.Бүжин


Шинэ Засгийн газарт ажиллах сайдуудаа Ерөнхий сайд бүлгийн хуралдаа танилцуулж, улмаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өгөөд байгаа. Түүнчлэн өчигдөр Засгийн газарт ажиллах сайдуудыг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нягтлуулахаар АТГ-т хандсан билээ. Тэгвэл АТГ-аас ЗГХЭГ-т хариу бичиг илгээжээ. Ингэхдээ томилогдохоор ирүүлсэн сайд нар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн байна.

Ерөнхий сайд одоо Ерөнхийлөгчийн хариуг хүлээж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч  хариу ирүүлсний дараа сайд нарынхаа нэрсийг УИХ-д өргөн мэдүүлж, холбогдох Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Дараахь хүмүүс Засгийн газрын гишүүнд нэр дэвшээд байгаа юм.

Шадар сайдад Ө.Энхтүвшин

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар

Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд

Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа

Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ

Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл

 Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг

Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. ОРХОН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАЖ  БАЙСАН “ПАНЧО” Д.ЭНХБАЯР ГЭГЧ ХЭН БЭ.    “Панчо” Д.Энхбаяр гэгч эрхэм нь Орхон аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдоод хагас жил орчим ажилласан. Түүний хувьд нэг хэсэгтээл Орхон аймгийн Цагдаа нарыг ёстой шээс алдуулж дарамталж байсан талаар тухайн үед нь хамт ажиллаж байсан хүмүүс ам уралдан ярих болов. Мөн ажлаа авсан даруйдаа өөрийн байр суурийг бэхжүүлэх, нөлөөллөө нэмэгдүүлэх зорилгоор аймгийнхаа засаг даргаас эхлээд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг цагдаа нараараа өдөр шөнөгүй дагаж мөрдүүлэн хувиараа тагнуулын ажиллагаа явуулж, тэдний баримт фактыг цуглуулахаас гадна замын цагдаагаараа шалгуулж журамлуулж байсан гэдэг. Ийм маягаар тэднийг дарамтлах замаар хувьдаа 3 өрөө байр, ланд крузер 200 автомашин авхуулсан. Гэвч энэ бүхэн бол бага бөгөөд “Панчо”-ийн Орхон аймагт томилогдсон цаад зорилго нь зүгээргүй С.Зоригийн хэрэгтэй холбоотой бүх талын “материал”-ыг цуглуулж УИХ-ын дэд дарга Ц.Нямдожид дамжуулах байсан бөгөөд энэ ажлаа ч амжилттай хэрэгжүүлсэн  байна. Мөн тэрээр нэг хэсэг түүний оронд ирэхээр маш хүчтэй яригдаж байсан “Зааны тугал” гэгч цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбатыг уг хэрэгтэй хольж хутган замаасаа зайлуулж нэг хэсэгтээ л шуугиж байсан. “Зааны тугал” гэгчийн хувьд өмнө нь Орхон аймгийн Цагдаагийн газарт олон жил ажиллаж байсан их нэр хүндтэй, чадварлаг нэгэн бололтой.  Д.Энхбаяр нь дан ганц мэргэжил нэгт “Зааны тугалаа” биш бас давхар Хууль сахиулах их сургуулийн захирал С.Баатаржавыгаа мөн Цагдаагийн газрын даргын “мест” дээр яригдаж байх үед түүнийг муулж, гөрж явсан сурагтай. Мөн үүнээс гадна Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга П.Батбаатар комиссарыг Ц.Нямдорж гишүүнд муулж ажлаас нь мулталж оронд нь очих гэж байгаа хэмээн гадуур ярьж архи ууж яваа бололтой. Харин хамгийн сүүлд тэрээр ШШГЕГ-т ажилладаг Ядмаа гэгч хурандаа цолтой нэгнээс мэдээлэл авч тэрийгээ мөн адил Ц.Нямдоржид өгч “бөгс” долоогч хийж байгаа сурагтай. Тэр Ядмаа гэгч тангараг өргөсөн хурандаа хүн “согтуу” байх даа Панчо Д.Энхбаярын бүх булхиаг ярьсан бололтой    

    0 0 Хариу бичих
  2. зөө зөө

    0 0 Хариу бичих
  3. za arai ch deeeee bid er ni hezee ch nar uzhguim bnooooo.ichij uhleee bas gutaj bna

    0 0 Хариу бичих
  4. Авилгачид нь авилгаа авчхаад ашиг сонирхолын зөрчилтэй бн гэж хэлэх үү. Онигоотой юмаа. Бөөн луйвар

    0 0 Хариу бичих
  5. ed nariin zurgiig haraa burleechiih esvel eren survaljil baigaa gemt heregtenguud shig

    0 0 Хариу бичих
  6. МАНАН-д худалдагдсан авилгачин АТГ сайд болохоор нэр нь ч бараг тодроогүй байхад ЗӨРЧИЛГҮЙ ЭЭ гээд л унадаг гэнээ. М.Энхболд л юу гэнэ Энхжаргал ТОТЬ шүү дээ. Дампуурчихсан юм .

    0 0 Хариу бичих
  7. Баделхан нь Баянөлгийд барилга зам гүүр барьдаг компанитай

    0 0 Хариу бичих
  8. ЯГ УУ ККК

    0 0 Хариу бичих