Холливудын эмэгтэй одод хүчирхийлэгч продюсерийн тухай баримтуудаа дэлгэж эхэллээ

А.Анар-Эрдэнэ


Холливудын төдийгүй дэлхийн кино үйлдвэрлэлийн хүчирхэг, нэр хүндтэй продюссерүүдын нэг болсон Харви Вэйнштейний хүчирхийлэлд алдартай эмэгтэй жүжигчид ч өртсөн гэдгийг New York Times-ийн нийтлэлд дурджээ. Харви Вэйнштейнд хүчирхийлүүлсэн гэж шүүхэд гомдол гаргасан эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ Холливудын эмэгтэй одод ч өөрсдийн гунигт дурсамжаа дэлгэцгээсэн байна. Анжелина Жоли, Кейт Бекинсэйл, Гвинет Пэлтоу нар Харви Вэйнштейний хүчирхийллийн золиос болсноо мэдэгдсэн нь уг хэргийг олны анхааралд оруулаад байна. 

Үзэсгэлэнт эмэгтэй, авьяаслаг жүжигчин Гвинет Пэлтроу 22 настайдаа өөрийн анхны гол дүр болох Эмма кинонд тоглохоор продюссер Харви Вэйнштейнтэй уулзахаар Бэвэрли Хиллст байрладаг "Пенинсүла" зочид буудалд очжээ. Уулзалтын төгсгөлд Вэйнштейн бүсгүйг унтлагын өрөөндөө дагуулан орж иллэг хийж өгөхийг хүсчээ. Үнэндээ энэ нь энгийн нэг иллэг биш байсан талаар тэр сэтгүүлчид “Тухайн үед би хүүхэд байсан болохоор юу хийж, яахаа мэдэхгүй сэтгэл санаа хоёрдож төөрөлдсөн” гэжээ. Гвинет Пэлтроу гэртээ харьж болсон явдлын тухай найз залуу ( жүжигчин Брэд Питт)-д болсон явдлыг хэлэхэд Брэд Питт маш их уурлаж Вэйнштейнийд очиж найз бүсгүйд нь ахиж гар хүрэхгүй байхыг сануулсан байна. Жүжигчин бүсгүйн хувьд гол дүрээ алдахгүйн тулд сэтгүүлчид, цагдаагийнханд хандаагүй аж.

Анжелина Жоли, Кейт Бекинсэйл нарт ч мөн ижил зүйл тохиолдсон төдийгүй тухайн үед продюссер Харви Вэйнштейнд хүчирхийлүүлсэн гэсэн 8 эмэгтэйг студиэс нь их хэмжээний мөнгө өгч дуулиан шуугиан тарихаас нь өмнө асуудлыг зохицуулж байсан нь өдгөө илрээд байна.

Өнгөрсөн ням гарагт продюссер Харви Вэйнштейнийг  ажлаас нь халсан төдийгүй түүнийг хийсэн хэргийнхээ төлөө олон нийтийн өмнө уучлалт гуйж, тохирсон ял шийтгэлээ хүлээнэ гэдэгт итгэж буйгаа студиэс нь мэдэгдсэн юм. Продюссер Харви Вэйнштейнийг дүрийн сонгон шалгаруулалтад орж буй, кино зохиолоо танилцуулахаар ирсэн эмэгтэйчүүдтэй зүй бусаар харьцаж, тэдний өмнө гар хангалга хийдэг байсан талаархи гэрчийн мэдүүлэг өгч буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. True

    0 0 Хариу бичих
  2. Овоо Еврей вэ

    0 0 Хариу бичих