Г.Дэнзэнгийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргажээ

А.Санчир


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг өнөөдөр өглөө 09.00 цагаас Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч хуралдаан түр завсарлаад байна. Учир нь шүүгдэгч Г.Дэнзэн шүүх хуралдааныг нээлттэй явуулж, өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан ч аль ч хүсэлтийг нь хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм байна. Тиймээс Г.Дэнзэнгийн өмгөөлөгч нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргажээ. Уг асуудлыг хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарлага аваад байгаа юм байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалтай Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох 2014250007486 дугаартай 81 хавтас хэргийг шүүгдэгч Г.Дэнзэн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Д.Баярмаа түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүгдэгч Г.Дэнзэн, Г.Түмэнхүү нарын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Я.Батсуурийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Т.Төгсбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Д.Бадам, иргэний хариуцагчийн төлөөлөгч У.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж байгаа аж.

Г.Дэнзэнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2-т заасан үндэслэлээр буруутгаж шүүхээс хорих болон тэнсэн харгалзах ял оноосон юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Наана чинь хүмүүс дутуу байна.Батцолмон идэж уулцсан том харш бариад жаргаж байна.

    0 0 Хариу бичих
  2. АЛТАНХУЯГ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ БОЛСОНЫ ХЭРЭГ ОДОО ГАРАХ БИЗ. ЯЛ ЗЭМГҮЙ БОЛЖ, 17 ТЭРБУМ ТӨГРӨГ ИДЭЭГҮЙ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛЖ ХУВИРНА.

    0 0 Хариу бичих
    • Алтанхуяг идэлцэж л таараа.Нүүрснээс идэлцээд хуурай гарсан.

      0 0
  3. Элбэгдорж, М.Энхболд нарын хувийн гэж болохоор болсон Монголын Шүүх, Прокурор, АТГ гэх мэт гажуудаж дампуурсан, мөнгө албан тушаалд хүлэгдсэн нөхдүүдийг зайлуулах цаг болсон. Хэрэгт холбогдогсодыг ШУДАРГААР шүүх хэрэгтэй. Одоогийн МАНАН-гийн гар хөлүүд олон сайхан залуусыг хэлмэгдүүлж яргалаж дууслаа. Хууль хүчний байгууллагуудад Өөрчлөлт Шинэчлэлт зайлшгүй болжээ. Цаг алдах эрхгүй шүү.

    0 0 Хариу бичих
    • idej uusan humuus ingeed sullagdaj ard tumen hohirood uideb ene munguur tsalin nemej boloh bailaa

      0 0
  4. Оркуудын сонгосон хүн суллачих байхоо

    1 0 Хариу бичих