Өнөөдөр болох үйл явдлын тойм

Eagle.mn


09.00 цагт ШУТИС-д "Буддизм ба Шинжлэх ухаан" эрдэм шинжилгээний бага болно.

09.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Гэмтэл согог судлалын орчин үеийн оношлогоо эмчилгээ" үндэсний чуулган болно.

09.00 цагт “Кемпински” зочид буудалд “Дэлхийн стандартын өдөр”-ийг тохиолдуулан "Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно"  семинар зохион байгуулна.

09.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Монгол угсаатны нүүдлийн соёл иргэншил ба орчин үе” эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт НМХГ-т "Арьс ширний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалт"-ын талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт “Blue sky” зочид буудалд Монгол, БНСУ-ын эмнэлгүүдийн бизнес уулзалт болно.

10.30 цагт “The Corporate Hotel & Convention Centre”-т Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 70 жилийн ойн баярын хурал болно.

11.00 цагт МҮЭХ-нд Соёл урлагийн салбарынхан цалин хөлс, нийгмийн хамгааллаа сайжруулахын төлөө хамтын тэмцэлд нэгдэх болсон талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ШЕЗ-д Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын 2017 оны III дугаар улирлын дүн мэдээг танилцуулна.

15.00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд ГХЯ, АНУ-ын Элчин сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй АНУ-ын визийн асуудлаарх кампанит ажлын нээлт болно.

15.00 цагт МУБИС-ийн Гадаад хэлний сургуульд Олон улсын англи хэлний холбооны 11 дэх удаагийн хурал болно.

16.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “Монголын урлагийн бүтээлүүд гэрэл зурагнаа” үзэсгэлэнгийн нээлт болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)