Москвагийн төвд У.Шекспирийн хөшөөг босгоно

Х.Батсайхан


Москва хотын захиргаа хотынхоо төв талбайг Английн нэрт зохиолч Уильям Шекспирийн хөшөөгөөр чимэглэх шийдвэр гаргажээ. Хөшөөний эх загварыг нээлттэй уралдаан зарлаж шалгаруулах бөгөөд 2019 оны сүүлч гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй юм байна. Эх сурвалжийн хэлснээр, шийдвэрт Москва хотын дарга С.Собянин аль хэдийнэ гарын үсгээ зурж баталгаажуулсан гэнэ.

Шекспирийн хөшөөг барих санаачилга анх 2016 онд гарч, тухайн ондоо хотын зөвлөлийн хурлаар орж сайшаагдсан юм байна. Санхүүгийн асуудлыг нь ОХУ дахь Британийн зөвлөл бүрэн хариуцахаар болжээ.     

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Зөнөг Англи өвгөний хөшөөг барьж яадаг байна аа, тэрний оронд хөдөөний Москва тосгоныг хүчирхэг улсын нийслэл хот болгох суурийг бий болгосон Батхаанд хөшөө босгох нь шударга ёсонд нийцнэ. Даанч, Орос, Монгол хоёрт шударга ёс байх биш.

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ