В.Кличко Киевийн нэгэн гудамжийг Борис Немцовын нэрэмжит болгох санал гаргажээ

Х.Батсайхан


Украины нийслэл Киев хотын захирагч Виталий Кличко хотынхоо нэгэн гудамжийг ОХУ-ын нэрт улс төрч агсан Борис Немцовын нэрээр нэрлэх санаачилга гаргажээ. В.Кличкогийн хэлснээр, бэлтгэл ажил аль хэдийнэ хийгдээд эхэлсэн бөгөөд удахгүй хотын зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэх гэнэ. Киев хотын захиргааны албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжиллаа.

 “Бид гудамжаа аль хэдийнэ сонгосон. Хөшөө тавих боломжийг ч бодолцсон байгаа. Удахгүй энэ асуудлыг албажуулах болно” гэсэн байна. “РИА Новости” энэхүү мэдээллийг дамжуулахдаа “харамсалтай нь В.Кличко Б.Немцов Украинд улсад ямар гавьяа байгуулсан болоод ингэж байгаа талаар ер дурдсангүй” гэсэн зүүлт хийжээ.

Б.Немцов нь ОХУ-ын сөрөг хүчний улстөрч, В.Путиныг хүчтэй шүүмжлэгч байсан бөгөөд гудамжинд явж байхдаа бусдад буудуулж амиа алдсан юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)