Судалгаагаар хамгийн их санал авсан Д.Сумъяабазар тэргүүтэй гишүүд сайдад нэр дэвшлээ

С.Шийлэгтөмөр


“МЭК” судалгааны байгууллага МАН дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнээ тодруулахаас өмнө иргэдийн дунд судалгаа явуулж хэн хэнийг сайдаар ажиллах нь зөв бэ гэдгийг асуужээ. Судалгаа явуулах үед сайдад нэр дэвшүүлэх магадлалтай хүмүүсийн нэр олон нийтийн дунд яригдаж байсан юм. Тус судалгаанд оролцсон хүмүүсийн олонхийн дэмжлэгийг авсан хүмүүс өнөөдөр албан ёсоор Засгийн газрын гишүүнд нэр дэвшээд байна. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайдаар хэнийг томилох нь зөв бэ гэсэн асуултад 36 хувь нь Д.Сумъяабазар гэж хариулжээ. Тэрээр судалгаанд нэр дурдагдсан гишүүдээс хамгийн өндөр санал авсан юм байна. Гэхдээ Д.Сумъяабазар гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд бус Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшлээ. Түүний араас УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж авсан саналаараа жагсчээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хэнийг томилох нь зөв бэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 34 хувь нь УИХ-ын дэд Ц.Нямдоржийг нэрлэсэн байна. Тэрээр одоо Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшээд байгаа юм. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшсэн Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайд болохыг 22, одоо нэр дэвшээд буй албан тушаалд нь томилохыг 24 хувь нь дэмжжээ.

Засгийн газрын гишүүнээр нэр дэвшээд буй бусад хүмүүсийн тухайд дээр нэр дурдагдсан хүмүүс шиг хамгийн их санал аваагүй ч сайдаар томилогдох боломжтой гэдэг нь судалгааны дүнгээс харагджээ. Тэдний авсан саналын хувь хэмжээг хүргэе.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар хэнийг томилох нь зөв бэ?

Д.Цогтбаатар 19%

Ц.Гарамжав 21%

Мэдэхгүй 33%

Хэн ч байсан ялгаагүй 27%

Гадаад харилцааны сайдаар хэнийг хэнийг томилох нь зөв бэ?

Д.Цогтбаатар 19%

Г.Занданшатар 22%

Мэдэхгүй 33%

Хэн ч байсан ялгаагүй 25%

Бусад 1%

Сангийн сайдаар хэнийг томилох нь зөв бэ?

Ч.Хүрэлбаатар 20%

Л.Энх-Амгалан 26%

Мэдэхгүй 29%

Хэн ч байсан ялгаагүй 25%

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар хэнийг томилох нь зөв бэ?

С.Чинзориг 23%

Л.Энх-Амгалан 26%

Мэдэхгүй 30%

Хэн ч байсан ялгаагүй 21%

Барилга, хот байгуулалтын сайдаар хэнийг томилох нь зөв бэ?

Б.Батзориг 20%

Д.Цогтбаатар 23%

Мэдэхгүй 37%

Хэн ч байсан ялгаагүй 20%

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдаар хэнийг томилох нь зөв бэ?

Д.Сарангэрэл 23%

Н.Учрал 30%

Л.Оюун-Эрдэнэ 14%

Мэдэхгүй 14%

Хэн ч байсан ялгаагүй 19%

Эрчим хүчний сайдаар хэнийг томилох нь зөв бэ?

Ц.Даваасүрэн 21%

Ж.Ганбаатар 31%

Мэдэхгүй 26%

Хэн ч байсан ялгаагүй 22%

Эрүүл мэндийн сайдаар хэнийг томилох нь зөв бэ?

Д.Сарангэрэл 26%

Ж.Цолмон 30%

Мэдэхгүй 23%

Хэн ч байсан ялгаагүй 21% 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. Odoo medleg bolovsrol geheesee iluu tuushtai eh ornoo gesen setgeltei hun l yag tohirno hichneen medleg bolovroltoi bailaa geed eh orondoo bish ooriinhoo gedsiig l tsatgaj bna shuudee bidend iim bolovsrol hereggui bidend Eh ornoo gesen setgeltei hun heregtei

    0 0 Хариу бичих
  2. энх-амгалан нтр бол одоо болих хэрэгтэй ямарч хийсэн бүтээсэн зүйлгүй хүн байх юмдаа

    0 0 Хариу бичих
  3. Enh amaglangas l deer Mongoloo gesen setgeltei hun garval zohino 60 ter bumiin gishuud heregguieeee

    0 0 Хариу бичих
  4. sumyabazar guai ch ihiig hiij buteenedee

    0 0 Хариу бичих
  5. Энэ судалгааг 65- аас авсан юмшиг байна ард түмнээс авсан бол өөр дүн гарна

    0 0 Хариу бичих
  6. Bitgii shaaldaa! Dolgorsurengiin Soliriig hench demjihgui sh dee

    0 0 Хариу бичих
  7. Сумьяабазар хамгийн их санал авсан гэхээр энэ судалгаа захиалгатай хийгдсэн нь харагдаж байна, сумьяабазар чинь төрийн ажлын ямар ч туршлагагүй, хар бярнаас цаашгүй нэг бөх ш дээ. Энэ МЭК гэдэг судалгааны байгууллага чинь харин жинхэнэ мэк газар юм биш үү

    1 0 Хариу бичих
  8. Ийгл Монголчуудыг тэнэг гэж бодоод байнаа даа!

    0 0 Хариу бичих
  9. Ёстой мэк амьтадын нийтлэл байна,больж үз,оркуудаа

    1 0 Хариу бичих
    • АНы Оркууд олон юм хуцалгуй сууж байдаа луйварчин Еронхийлогчдоо л санаа зов

      0 0
  10. Худлаа мэдээлэл цацаад бай. Харин Сумьяагбазарыг дэмжээгүй сэтгэгдэл дүүрэн байгаа шүү.

    1 0 Хариу бичих
  11. Энэ нээрээ арай дэндлээ

    2 0 Хариу бичих
  12. Busad n yah ve.Sarangereleer said bolgoo gjuu araich de.Hel yria muu mertlee yasan olon kampanitai uom Ene saidad daanch tentsehgui

    0 0 Хариу бичих
  13. Хужаануудыг Барууныхантай алнаа хяднаа гэж ганцаараа Монголд хорин жил уриалсан Женког дэмждэг Eagle-н Ганзориг мэдээг бэлтгэсэн байна.Яагаад гэвэл Женкогийн зөвлөх нь Сумьяабзарын дүү Аса.Ах нь Уул уурхайн сайд болбол МАНАН-н мафи Монголыг илүү амархан туйлдуулж ядууруулна.Женкогийн хүсэл ч биелэн Монго лшовинист Оросын Буриадад нэгдэн алга болно.

    2 0 Хариу бичих
  14. МЭК ГЭЖ СОНСООГҮЙ ЮМ БАЙНА. ДЭЭР ҮЕД МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ ГЭХИЙГ МЭК ГЭЖ ЯРИЛЦДАГ БАЙСАН. ЖЕНКОГИЙН АСА ХҮРЭЛСҮХИЙН СУМЬЯА ХОЁРЫН ЦААСАН ДЭЭРХИ СУДАЛГААНЫ КОМПАНИ ЮМ УУ? АРГАГҮЙ ДЭЭ ЗУУРАЛДДАГ БӨХӨНЦӨРҮҮД СТАТИСТИК ГЭЖ ДУУЛАА Ч ҮГҮЙ АЯГҮЙ БОЛ ХОЁУЛАА СУУЖ БАЙГААД БИЕ БИЕНЭЭСЭЭ АСУУЖ СУДАЛГААГАА ХИЙСЭН БАЙХ.

    2 0 Хариу бичих
  15. Судалгаа хийсэн гэж яах гэж худлаа юм бичиж бдаг юм улайн цайм худлаа бна хэн энэ боловсрол чадваргүй хүмүүсийг сонгое гэж хүсэх юм бэ энэ ах дүү хамаатан садан нь өгсөн л судалгаа баых монгол хүнээр бага тогло эрх баригчдаа

    3 0 Хариу бичих
  16. Za zailaa sda mini .naad Dawgaa Sumya 2oos uur hvn mongold olon bna.zvgeer l zail.2 sdaa

    3 0 Хариу бичих
  17. Хах ха Сумъяабазарын саналыг зөвхөн бөхчүүдийн дунд авсан нь ойлгомжтой байна шд

    4 0 Хариу бичих
  18. Энэ ямар худлаа зохиомол судалгаа вэ хүн үнэмших юм ганц Нямдорж л бна ингэж балайруулахаа болилдоо

    2 0 Хариу бичих