Иргэд спиртэн суурьтай шингэн ууж хохирох явдал ихэсчээ

Eagle.mn


Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 71 аж ахуй нэгжийн 83 үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтаар үйлдвэр эрхлэх гэрээ дууссан болон гэрээгээ сунгах хүсэлт ирүүлээгүй зөрчил голлон илэрсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран хийсэн тус шалгалтаар архины найрлагатай холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй бөгөөд үйлдвэрлэл эрхлэх гэрээгээ заасан хугацаанд нь сунгаагүй, үйл ажиллагаа зогссон, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй 28 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна.

Манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөл бүхий 83 үйлдвэр бүртгэлтэй байгаагаас 48 нь дээрх зөрчлийн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай байна.

Иргэд спиртэд хордож амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их гарч байгаа. Энэ нь архины найрлага болон чанараас шалтгаалахгүй байгаа бөгөөд архи хэтрүүлэн хэрэглэх, техникийн спирт, спиртэн суурьтай ахуй хэрэглээний цэвэрлэгээний шингэнийг ууснаас үүдэж байгаа аж. Тиймээс согтууруулах ундааны хэрэглээгээ хянахыг МХЕГ-аас анхаарууллаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Архийг ердөө ганц төрлөөр үйлдвэрлээд үнийг нь буулга! Нууж хаахгүйгээр чөлөөт хэрэгцээнд шилжүүлбэл хүн тэгтэлээ улайрч уухгүй болдог юм!

    0 0 Хариу бичих
    • Ter hudlaa bhoo svvldee barag 10 jiliin hvvhdvvd tvtsnees shirhegiin tamhi awch bgaa dainiil ym boloh bh

      0 0