“Улаанбаатар” кино форум боллоо

Eagle.mn


Энэ сарын 10-нд нээлтээ хийсэн “Улаанбаатар” кино өдөрлөгт 10 орны уран бүтээлчдийн нийт 21 бүтээл оролцож байна. Ес дэх удаагаа зохиогдож буй “Улаанбаатар” олон улсын кино наадам хуваарийн дагуу Францын кино өдөрлөгөөр үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр “Улаанбаатар” кино форум, Монголын кино урлагийг кино сонирхогчид болон бусад орны уран бүтээлчдэд таниулах “Кино яармаг”-ийг зохион байгууллаа.

Анх удаагаа зохиогдож буй кино форумд Канна, Бусан, Казан, Фрайбургийн кино наадмын зохион байгуулагчид оролцож илтгэл тавьсан бөгөөд Монголын уран бүтээлчдэд дээрх наадмуудад тавигддаг шаардлага, хэрхэн оролцох зэрэг мэдээллийг хуваалцаж, кино урлагийн дэлхийн чиг хандлагыг танилцууллаа.

Наадам “Монголын кино хөтөлбөр”, “Америкийн кино хөтөлбөр”, “Олон улсын кино хөтөлбөр” гэсэн хөтөлбөрийн дагуу үргэлжилж олон төрлийн үзэл бодол, итгэл үнэмшил, соёл, аж ахуйд тулгууралсан кино ертөнцөөр аялуулах бөгөөд хаалтын өдөр болох 15-нд “Үзэгчдийн таашаал хүртсэн бүтээл”-ийг тодруулах юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)