Калифорнийн түймэрт амиа алдагсдын тоо 23-т хүрлээ

Х.Батсайхан


АНУ-ын Калифорни мужийн усан үзмийн тариалангийн бүс нутагт дэгдсэн түймэрт өртөн амиа алдсан хүний тоо нэмэгдсээр 23-т хүрчээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ. Түймэр ид дүрэлзэж байх үед 300 хүн ор сураггүй алга болсонд тооцогдсон тухай мэдээлэл цацагдаж америкчуудыг хиртхийлгэж байсан. Тэгвэл энэ мэдээлэл гарахад яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн үед бий болсон үймээн, сандрал нөлөөлсөн гэдгийг холбогдох албан тушаалтнууд тайлбарласан байна. Түймэр усан үзмийн тариалангийн бүсийн 22 газрыг хамарсан. Тухайн үед яг тэр бүс нутагт хүчтэй салхитай байж таарсан нь түймэр ингэж өргөн хүрээнд, урьдчилан таах боломжгүйгээр тархахад нөлөөлсөн гэж гал сөнөөх газрын дарга нь мэдэгджээ.

Нас барсан хүмүүсийн дунд 100, 98 настай гэр бүлийн хоёр хөгшин байсан талаар ВВС мэдээллээ. Тэд өнгөрсөн долоо хоногт гэрлэлтийнхээ 75 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд Напа тойрог дахь гэртээ хамт байж байгаад түймэрт өртсөн байна. Эдүгээ гамшгийн голомтод 73 нисдэг тэрэг үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ