Энэ амралтын өдөр ховор, содон мотоцикл, машинуудыг танилцуулна

С.Цолмон


Монголын шилдэг автомашин, мотоциклийн “Ub auto tuning-2017” шоу амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 14, 15-нд “Наадам” центрт болно. Шоунд Монгол Улсад буй хамгийн үнэтэй, ховор, содон,  хэв маягийг нь өөрчилж тоноглосон 200  автомашин, мотоцикл оролцох аж.  Тус арга хэмжээ нь бямба гаригт 10.00-18.00, ням гаригт 10.00-16.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Шоуг “Тэнгэрийн модун ТББ”, “М77 авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо” хамтран зохион байгуулж байна. Шоуны үеэр “Toyota crown”  машиныг дуудлагаар худалдах бөгөөд эхлэх үнэ нь 100 ам.доллар юм. Шоунд бүх насныхан оролцох боломжтой учраас зохион байгуулагчид хүүхдүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэсэн ангиллаар тэмцээн явуулахаар төлөвлөжээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hend heregtei yum be?Ard tumnii hodoodond heregtei tustai yum sedeech!

    0 0 Хариу бичих