Иргэд нийслэлийн харъяа байгууллагуудын бүх мэдээллийг чөлөөтэй авдаг болно

Х.Батсайхан


Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар өөрсдийн гардан хэрэгжүүлж буй "Газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлэн нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх" төслөө  өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа. Азийн хөгжлийн банкны тусламжаар хэрэгжиж буй уг төсөл ажил хэрэг болсноор Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газарт төвтэй хотын нэгдсэн мэдээллийн сангуудтай болж, нийслэлийн хэрэгжүүлэгч газруудын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжрах  юм.

Нийслэлийн харьяа 19 газар Нийслэл хотын дундын мэдээллийн санд хамрагдсанаар нийслэлийн иргэд цахим үнэмлэхээрээ хувь хүний нэгдсэн мэдээллийн дэлгэрэнгүй сангаасаа эхлээд өөрийн дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн багтаамж бүртгэл, газар зохион байгуулалт, агаар, орчны бохирдол, нийтийн тээврийн урсгал ачаалал, гэмт хэргийн нөхцөл байдал, ногоон бүс гэх мэтчилэн бүхий л мэдээллийг авах боломж бүрдэх юм байна.

Мөн иргэд өөрийн оршин суугаа дүүрэг хороондоо нийслэл хотоос хэрэгжүүлж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ажлуудын мэдээллийг нэг бүрчлэн мэдэх боломжтой болох бөгөөд барилга, авто зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээ гэх мэт бүхий л төрлийн ажлыг ямар компани хэдэн төгрөгөөр гүйцэтгэж байгаа, хэдэн төгрөгний санхүүжилт аваад байгаа  мэдээлэл иргэдэл нээлттэй болох ажээ.  

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ниргэсний дараа хашгирдаг үхэр монголчууд

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ