“UB auto tuning-2017” шоу болно

Б.Мичид


Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 14, 15-нд Монголд байгаа шилдэг автомашин, мотоциклийн “UB auto tuning-2017” шоу Наадам центрт болно. Шоунд манай улсад байгаа хамгийн үнэтэй, ховор, содон,  хэв маягийг нь өөрчилж тоноглосон 200  автомашин, мотоцикл оролцоно. Тус арга хэмжээ нь бямба гарагт 10:00-18:00, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Шоуг “Тэнгэрийн Модун ТББ”, “ M77 авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо” хамтран зохион байгуулж байгаа. Шоуны үеэр “Toyota Crown”  машиныг дуудлагаар худалдах бөгөөд эхлэх үнэ нь 100 ам.доллар гэнэ.

Зохион байгуулагчид шоунд бүх насныхан оролцох боломжтой учраас хүүхдүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэсэн ангиллаар тэмцээн явуулахаар төлөвлөжээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)