Анжелина Жоли “Harper's Bazaar” сэтгүүлийн нүүрийг чимжээ

Б.Мичид


1867 онд анхны дугаараа нийтлэн гаргаж байсан “Harper's Bazaar” сэтгүүл 150 жилийнхээ ойд зориулан гаргаж буй шинэхэн дугаарынхаа нүүр хуудсыг холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн зургаар чимжээ. Ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах шинэхэн дугаарт 42 настай, зургаан хүүхдийн эх Жоли цагаан өнгийн даашинз өмсөн ирвэснүүдийн хамт авахуулсан гэрэл зургийг дэлгээд байгаа юм. 


Жоли өнгөрсөн оны есдүгээр сард нөхөр, жүжигчин Брэд Питтээс салсан. Салалтын шалтгаан тодорхой байгаа ч уран бүтээлчид энэ талаар өнөөг хүртэл ам нээгээгүй байна.
 
Жүжигчин эмэгтэй гэр бүлээ цуцлуулснаас хойш томоохон сэтгүүлийг чимээгүй билээ. Тэрээр “Би маш их баяртай байна. Өнгөрсөн хугацаанд энэ сэтгүүлийн олон дугаарыг чимж байсан. Ойн баярын мэнд хүргэе” хэмээн ярьжээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ҮНЭЭР САЙХАН АМЬТАН ЮМИ

    0 0 Хариу бичих