Олон нийтийн цагдаа нарыг давтан сургалтад хамруулж байна

Х.Батсайхан


Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төв, Нийслэлийн цагдаагийн газар хамтран олон нийтийн цагдаагийн давтан сургалтыг энэ сарын 11, 12-ны өдөр зохион байгуулж байна.

Давтан сургалтад Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн олон нийтийн цагдаа нар хамрагдаж Зөрчлийн тухайн хуулинд заасан 18 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа, Цагдаагийн албаны тухай хууль заасан биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэх ур чадвар, дадал туршлагыг олгох, иргэд олон нийт цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаа нараас 2017 оны эхний 9 сард зохион байгуулагдсан “Сар шинэ”, “Эргүүл”, “Ломбард”, “Хичээлийн шинэ жил” зэрэг нэгдсэн 5, хэсэгчилсэн 316 удаагийн арга хэмжээнд оролцож, цагдаагийн алба хаагчтай хамтран 84 гэмт хэргийг шуурхай илрүүлж, таслан зогсоон, 987 удаагийн хэргийн газрын хамгаалалтад ажиллан, хэсгийн байцаагчтай хамтран 15968 аж ахуй нэгж байгууллагад 10617 мэдэгдлийг хүргүүлэн биелэлтийг тооцуулж, 59521 иргэнд хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, ахуйн хүрээнд болон гудамж талбайд үйлдэгдсэн 4260 зөрчлийг шийдвэрлүүлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ