Багдад Иракийн Курдистантай холбооны улс байгуулахаас татгалзахгүй

Ш.Самбуу


Иракийн холбооны засаг төр Иракийн Курдистантай холбооны улс байгуулахаас татгалзахгүй гэсэн санааг “Asharq Al-Awsat” сонинд бичсэн материалд цухас дурджээ. Улс төрийн хямралаас гарахын тулд холбооны улс байгуулах санааг Курдын автономитай хил залгаа гурав дахь орны  зуучлагч дамжуулсан  гэж Иракийн Курдистаны улс төрийн удирдлагын зөвлөлийн гишүүн Абдалла Варати уг сонинд ярьжээ. Иракийн парламент ба засгийн газар дахь улс төрийн зарим жигүүрүүд ийм саналыг дэмжиж байна.

Ирак болон Курдистаны нутаг дэвсгэрт үүсээд байгаа улс төрийн хямралыг зохицуулах  хамгийн шилдэг хувилбар нь энэ болж байна. Хэрэв Иракийн төв  засаг Курдын улсыг хүлээн зөвшөөрбөл Багдадтай холбоо байгуулах асуудлыг авч  үзэхэд бэлэн” гэж Варати хэлсэн байна. Иракийн талаас энэ тухай албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)