Мадрид каталончуудад тав хоногийн хугацаа өглөө

Х.Батсайхан


Мариано Рахой

Испани улс каталоны салан тусгаарлагчдад таван өдрийн хугацаа өгчээ. Каталоны удирдагчид энэ тав хоногт багтаж яг юу хүсээд байгаагаа албан ёсоор тодорхойлж, үүссэн нөхцөл байдлыг тодорхой болгох ёстой аж. Ерөнхий сайд Мариано Рахой парламентад үг хэлэхдээ энэ мэдэгдлийг хийжээ.  

Каталоны тэргүүн Карлес Пучдемон “Санал асуулгаар хүлээн зөвшөөрөгдсөн учраас Каталон муж Испаниас салж, тусгаар тогтнолоо зарлах болно” гэсэн мэдэгдлийг энэ сарын 10-ны өдөр хийгээд байсан. Тэрээр мөн тусгаар тогтнолын тунхагийг Барселон хотноо үйлдсэн юм. Гэвч Испанийн Засгийн газар маргааш нь хийсэн мэдэгдэлдээ уг тунхагийг хүлээн зөвшөөрөхгүй гээд, тусгаар тогтнох бодлоосоо татгалзаж, асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэх саналыг  Карлес Пучдемонд тавьсан юм.

Карлес Пучдемон

Одоо Испанийн Засгийн газар аравдугаар сарын 16-ны өглөөний 10.00 цагийг хүлээж байгаа бөгөөд хэрвээ Каталоны Парламент ямар нэг хариу өгөхгүй бол К.Пучдемонд тунхагийг өөрчлөхөд нь зориулж дахин гурав хоногийн хугацаа өгөх аж. Ингээд ч нааштай хариу өгөхгүй бол Засгийн газар өөрийн хариу арга хэмжээгээ авна гэжээ. Мадрид каталоныг хэзээ ч бүрэлдэхүүнээсээ гаргахгүй бөгөөд хэрвээ хүчээр асуудал шийдэгдэхэд хүрвэл дараа нь Каталоны өөртөө засах эрхийг нь ч хураана хэмээн заналхийлж байгаа юм.

Каталон мужид энэ сарын 1-ний өдөр Испаниас салан тусгаарлах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явагдсан бөгөөд оролцогчдын 90 хувь нь дэмжсэн шийдвэр гаргасан билээ.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Trump tsergee oruulah bh daa haha

    1 0 Хариу бичих
  2. пизда дайн гарах нь дээ

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ