Д.Трампын утгагүй үгээр нэрлэгдсэн дарс худалдаанд гарлаа

Х.Батсайхан


Дарс үйлдвэрлэгч “City Winery” компани “Covfefe 2015 Red Blend” нэртэй шинэ дарс үйлдвэрлэн худалдаанд гаргажээ. “Covfefe” гэдэг нь ямар нэг утга илэрхийлдэггүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нэгэнтээ Твиттерт бичсэн үг аж (үсгийн нийлэмж гэвэл илүү ононо). 750 миллитрийн савалгаатай нэг лонх ийм дарс 37 ам.долларын үнэтэй зарагдаж байгаа гэнэ. Шошгон дээр нь Д.Трампын байнга өмсдөг хар хөх өнгийн хүрэм, цэнхэр зангиаг дүрсэлжээ.

2017 он тавдугаар сард Ерөнхийлөгч Д.Трамп твиттер хуудсандаа энэхүү утгагүй үгийг бичсэн юм байна. Харин хэсэг хугацааны дараа дараа тэрээр уг үгээ устгасан байсан бөгөөд оронд нь ”covfefe” гэдэг үг ямар утга илэрхийлгийг мэдэх хүн байна уу” гэж бичсэн байсан аж.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ulaan zangia bga biz... tgd dutuu medee oruuldag yamar zalhuu setguulchid ve... hun eniig unshaad yaagaad ingesiin bol gej bodno sht... zaragdsan lonh bolgonii 20% n trump administration iin esreg handivlagdana... blabla new yorkoos garaltai city winery company iin anhnii uls turjij bg label eneter geed buren medeelel hurgej bmaar ym.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ