Туркменистаны Ерөнхийлөгчийн В.Путинд бэлэглэсэн гөлөг ярианы сэдэв болов

Х.Батсайхан


Чухамдаа гөлөг биш, гөлгөнд хандсан хоёр Ерөнхийлөгчийн хандлага нь гэвэл илүү онох юм байна. Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов өчигдөр  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа өнгөрсөн ч төрсөн өдрийн мэнд хүргэе хэмээгээд  алабая үүлдрийн гөлөг бэлэглэжээ. Гэвч гардуулж өгөхийнхөө өмнө гөлгийг гартаа маш эвгүй байдалтай барьсан нь интернэт хэрэглэгчдийн ярианы сэдэв болсон байна. Учир нь тэрээр жишим ч үгүйгээр гөлгийг овоодон барьж, маасайтал инээж байсан аж. Харин үүнийг харсан В.Путин ухасхийн босч гөлгийг хоёр гартаа эвтэйхэн тэвэрчээ. “Комсомольская правда” сонины сэтгүүлч Дмитрий Смирнов энэ бичлэгийг Твиттер дэх хуудсандаа байршуулсан нь ахархан хугацаанд хэдэн мянган удаа хуваалцагдаж, олон хүнд хүрсэн байна.

Тэд Г.Бердымухаммедовыг амьд амьтанд хэтэрхий хүнлэг бус хандсан гэж шүүмжилсэн бол В.Путиныг энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй хэмээн магтацгаасан байжээ. “Г.Бердымухаммедов, В.Путин хоёрын ялгаа энэ”, “В.Путин гоёлын хүрмэндээ гөлөгний үс ноос наалдахаас цэрвэсэнгүй. Үүгээрээ тэр жинхэнэ удирдагч болохоо харуулж чадлаа” гэх мэт сэтгэгдлийг бичсэн байсан аж.

Гэхдээ Г.Бердымухаммедовыг өмөөрсөн хүн ч олон байсан бөгөөд тэд “Г.Бердымухаммедов гөлгийг гөлөг шиг л барьсан, харин В.Путин хүүхэд шиг тэвэрсэн” гэжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ