“Gangnam Style” дуунд зориулсан хөшөөг солонгосчууд “Хэтэрхий тэнэг” хэмээн шүүмжилсээр байна

Х.Батсайхан


БНСУ-ыг “Самсунг”-аас дутахааргүйгээр дэлхий нийтэд сурталчилж чадсан гэгддэг “Gangnam Style” дуунд зориулсан хөшөө нийслэл Сөүл дэх Ганнам дүүрэгт босчээ. Харамсалтай нь ард иргэдийн зүгээс уг хөшөөний шийдлийг “Хэтэрхий тэнэг” хэмээн шүүмжлэл тасрахгүй байгаа аж. Төслийн удирдагчид хөшөөний загварыг асар том хоёр гараар дүрсэлсэн нь ийнхүү шүүмжлүүлэх шалтгаан болсон юм байна. Зөвхөн ард иргэд төдийгүй дууг зохиосон рэппэр PSY хүртэл хөшөөг онцгүй болсон гэж шүүмжилж байсан юм. 2016 оны дөрөвдүгээр сард анх нээгдсэнээсээ хойш ийнхүү шүүмжлэлээр даруулсан ч хөшөөг буулгаагүй хэвээр байгаа ажээ.

Солонгосчуудын хувьд хөшөөг ухаалаг бус шийдэлтэй гэдгээс гадна хэтэрхий их өртгөөр босгосонд дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. “COEX” худалдааны төвийн урд босгосон уг хөшөөг барихад 400 сая вон зарцуулсан юм байна.

Рэппер PSY-ийн “Gangnam Style” дуу нь YouTube-д анх тавигдсанаасаа хойш сарын дотор 100 сая хандалт авсан бөгөөд өнгөрсөн таван жилийн турш хамгийн их хандалттай контент байж, нийт 2.9 тэрбум хүн үзсэн алдартай уран бүтээл юм.    

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)