Хойд Солонгос АНУ-д “галт мөндөр” буулгана гэлээ

Ш.Самбуу


БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо ОХУ-ын ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Хойд Солонгосын ард түмэн АНУ-тай “галт мөндөр”-өөр тооцоо бодохыг шаардаж байна” гэжээ. “Харагдаж, дуусашгүй хүчтэй армитай орон Америкийг шийтгэлгүйгээр үлдээхгүй” гэж БНАСАУ-ын лидер Ким Чен Ун мэдэгдсэн хэмээн сайд онцлов.

“АНУ-д лайгаа үүрэх цаг ирлээ. Манай арми, бүх ард түмэн америкчуудтай үгээр биш “галт мөндөр”-өөр тооцоо бодохыг нухацтайгаар шаардаж байна” хэмээн Ли Ён Хо онцлон хэлсэн байна. Сүүлийн саруудад Солонгосын хойгийн байдал Пхеньяны пуужингийн болон цөмийн туршилтын улмаас ихээхэн хурцадмал байдалд байгаа. Есдүгээр сарын 19-нд НҮБ-ын индрээс Трамп Хойд Солонгосыг “бүрэн устгана” гэж амласан юм. Хэрэв Хойд Солонгос ухаарахгүй бол АНУ-д өөр зам байхгүй гэж Трамп хэлсэн юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. ene hoiduud ingeed baavartai bgaad bval mongold bas heregtei shuu. manaihtai mash oirhon hariltsaatai uchir manaihruu dovtloh uls bas yu l bol

    0 0 Хариу бичих
  2. Байлдана гэж худлаа айлгаж байж болох ч сиймхийгээр нь терроризм хийх вий дээ

    0 0 Хариу бичих
  3. Hoid solongosiig archaad garah zevseg tehnic hucherheg armi USA d bii oilgomjtoi

    0 0 Хариу бичих
  4. Baildiilda baildii

    0 0 Хариу бичих
    • Муу эр дайнд хөөрнө

      0 0
  5. Дээр үед бид бичкн күүхэд байхдаа хашааныхаа аман дээр гарч ирээд эхлээд гараа зангидаж нүүрнийхээ өмнө гаргаж ирж бие биенээ сүрдүүлдэг байж бид ээ

    0 0 Хариу бичих
  6. Худлаа л бие биенээ сүрдүүлээд байхын ....

    1 0 Хариу бичих
  7. Арьснууд чинь байлдвал байлдчихгүй худлаа шаацгаагаад байхийн

    13 0 Хариу бичих