НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж чадсангүй

А.Санчир


НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болох байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар хойшлогджээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлаа хүлээн авснаасаа хойш тэргүүлэгчдийнхээ анхны хуралдааныг удирдан явуулах ёстой байсан ч ийнхүү асуудал хэлэлцэх хэмжээний ирц бүрдээгүй байна. Хуралдаанд нийслэлийн таван байгууллагын 40 гаруй мэргэжилтэн ажлаа  танилцуулахаар төлөвлөөд байжээ.

Шинэ даргыг томилох асуудлаар НИТХ-ын хуралдаанаас намын бүлгүүд дараалсан завсарлага авч багагүй хугацаа алдсан. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл, төсвийн тодотгол зэрэг цаг үеийн асуудлууд шийдлээ хүлээсээр байгаа юм.

  

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)