Сайдад нэр дэвшигчдийн нэрийг АТГ болон Ерөнхийлөгчид илгээжээ

Eagle.mn


УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Тус хурлаараа сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн дэмжиж эцэслэн баталгаажуулсан байна. Улмаар сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т итгээжээ. Хуулийн дагуу сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөс гадна АТГ-т танилцуулж эрх ашгийн зөрчилтэй эсэхийг нь тогтоолгодог юм. Ерөнхийлөгч болон АТГ-аас хариу ирсэн тохиолодолд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлдэг. Өнөөдөр хариу ирсэн тохиолдолд Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэллээ.

Дараахь хүмүүс Засгийн газрын гишүүнд нэр дэвшээд байгаа юм.

Шадар сайдад Ө.Энхтүвшин

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар

Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд

Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа

Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ

Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл

Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг

Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. СУМЬЯАБАЗАР ЯАГААД УУЛ УУРХАЙН САЙД ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ, ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА АА. ХАРИН Ч ХАМГИЙН САЙН САЙД НЬ БАЙЖ МЭДЭХ ЮМ.

    0 0 Хариу бичих
  2. Төрт ёсон нь алдагдаж Монгол орон засаглалын хямралруу асар хурдтайгаар доошилж байна. Их хурал нь 61 суудалтай болж ЗГ нь өөртөө таарсан бодлого гаргаж өөрсдөө хяналтгүй гүйцэтгэхээр болж байгаа нь Монгол төрийн чадамжийг үгүй болгож байна. Ёстой нэг сүйрүүлэнэ гэж энийг хэлдэг байх. Их хурал одоо тарвал таарна.

    0 0 Хариу бичих
  3. Нямдорж хууль зуйн яамны эзэн буг четгер нь юм уу. Энэ хун нэг месен дуусгах байлгуй. Аль еерт ашигтэй талд нь гарч ашиг хонжоо харна. Монголын терд тагнуулаараа дуудагдаж байгаа ийм хунийг сонгох нь буруу шуу. Хятадын тагнуулын байгууллагат буртгэлтэй монголоос уравсан хулгайчийг сайдаар тавьж байгааг монголын ард тумэн эсэргууцэж байна.

    0 0 Хариу бичих
  4. Сумьяагаас бусад нь мэдлэг боловсролтой ажлын чадвартай улсууд байна Ер нь мэрэгжлийн ЗГруу дохсон байна

    0 0 Хариу бичих
  5. ene yamdiin nersiig yamar daraallaar bicheed bna? eronhii chig uurgiin yamdaa, araas ni chigleliin yamdaa tsagaan tolgoin daraallaar bichdeg sanagdana, setguulch ee!!??

    0 0 Хариу бичих
  6. Хязгаарын засгийн газар байгуулагдах нь

    0 0 Хариу бичих
  7. Zasgiin gazraa baiguulj duusah etssiin udur ni shaham ingej tulgaj ugch baigaa ni bas l bodoj tuluvlusun bololtoi! Ashig sonirhliin zurchiltei hun intr garch irvel Buruug Yer, ATG ruu chihsen boloh tul demjihees uur argagui shaand hiij.

    0 0 Хариу бичих
  8. АСА ЖЕНКОГИЙН ЗӨВЛӨХ СУМЬЯА УУЛ УУРХАЙН САЙД БАЙХ НЬ ЮУН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ,НАМ ДАМЖСАН МАФИ. ХҮРЭЛСҮХ ЖООМЫН ГОЛСОН СОДБИЛЭГ НЬ ХАРИН Ч ТАВЬЖ БАЙГАА БӨХӨНЦӨРИЙГ НЬ БОДХОД МЭРЭГЖИЛТЭЙ, АНГЛИ ХЭЛТЭЙ.ЮУН СУМЬЯАБАЗАР. БУСАД САЙДУУД Ч АДИЛ.ГАНЦ НЭГИЙГ ЭС ТООЦВОЛ МЭРЭГЖЛИЙН ХҮМҮҮС БАЙГАА ЮМ УУ?

    0 0 Хариу бичих