ЗӨВЛӨГӨӨ: Автобус хаана явж байгааг харж болох үнэгүй аппликейшнууд

Нийтийн тээврээр зорчиж буй иргэн та автобус хэзээ ирэхийг хүлээж цаг алдах шаардлагагүй юм. Үүнд та зөвхөн ухаалаг гар утастай байхад л хангалттай юм. Таны хэрэглээнд тааруулан автобусны талаарх мэдээллийг хэлэх хэд хэдэн аппликейшуудийг танд санал болгож байна. 

1. UB BUS: 

2015 оноос эхлэн UB Bus хэмээх аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн. Зорчигч та энэхүү программыг ашиглан аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж болох юм. Мөн UB Bus аппликэйшн дээр "Автобус хөтөч" нэмэгдсэн. Та автобусанд суугаад "Автобус хөтөч"-ийг ажиллуулахад тухайн автобусны ямар буудлуудад зогссон, мөн дараагийн буудлыг харуулах ба таны утасны чанга яригчаар дараагийн очих буудлыг зарлах юм.

2. UB SMART BUS:

Харин 2016 онд UB Smart компаниас UB Smart Bus хэмээх аппликейшнийг нэвтрүүлсэн юм. Уг аппликейшныг ашиглан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харах боломжтой. Мөн суух автобусны буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацаа, суух автобусаа хаана явж байгааг ч харж болохоороо онцлогтой юм. 

3. Auto BUS:

Энэ аппликэйшны хамгийн гол давуу тал нь танд offline орчинд буюу таны утсанд ямар ч интернет холболт байхгүй байсан ч Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар чухал мэдээллүүдийг өөрийн гар утаснаас газрын зурагтайгаар харах боломж олгож байгаа явдал юм. Та аппликейшныг хэрэглэж байх үедээ өөрийн одоо байгаа байрлалыг газрын зураг дээр харахын тулд утасныхаа GPS (байрлал тогтоогч)-ээ асаалттай байлгахаа битгий мартаарай. Мөн интернет холболт нь таны байрлалыг илүү нарийвчлалтай тогтооход хэрэгтэй байдгийг санаарай.

4. Smart UB:

Smart UB - Ухаалаг Улаанбаатар аппликейшн нь нийслэл Улаанбаатар хотын үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг танд хүргэх болно. Жишээлбэл:

-Цаг үеийн мэдээ мэдээлэл. Интернэтэд холбогдсон үедээ нээж уншсан мэдээг дараа интернэтгүй орчинд унших бүрэн боломжтой.

-Нийслэлээс гарсан бүхий л захирамж тогтоолууд.

-Олон нийтэд нээлттэй зарласан тендерийн мэдээлэл.

-Нийслэлийн нийтийн тээврийн бүх чиглэлийн мэдээллийг агуулсан бий. Танд хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа очиж болохыг санал болгоно.

-Авто замын ачааллын мэдээлэл болон засвартай, засахаар төлөвлөгдсөн замуудын мэдээллийг харах боломжтой. 

5. УБ Хөтөч: 

УБ хөтөч програмыг ашигласанаар та Улаанбаатар хотод үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг албан байгууллагуудын товч мэдээллийг авахаас гадна тухайн байгууллагын хаяг байршлыг газрын зураг дээрээс харах боломжтой. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусын чиглэл болон маршрутыг харах, дүүрэг болон хороодын газар нутгыг харах зэрэг олон давуу талтай.

Дээрхи аппликейшнүүдийг ухаалаг гар утас хэрэглэгчид  2 үйлдлийн систем бүхий гар утасны програм татаж авдаг хэсгээс /PlayStore, AppStore/  нэрээр нь хайж, татан, үнэгүй суулгах боломжтой юм.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Шал худлаа мэдээлэл тараагаад яваад байх юмаа. Ажилаа ч олигтой хийж чадахгүй арчиагүй гэдэг нь. Сурвалжлагч ч болдоо. 1.Дээр бичсэн 5 аппликэйшн-с UB SMART BUS, Smart UB Application 2-с бусад аппликэйшн нь байхгүй худал зүйл. 2.Энэ дунд Улаанбаатар Смарт Карт ХХК-ны буюу Нийтийн тээврийн цахим үйлчилгээг нэвтрүүлэгч байгууллагын албан ёсны Application болох UB SMART BUS application-л ганцаараа нийтийн тээврийн чиглэл,автобусны ирэх очих хугацаа хаана яваа байршил болон, зогсоолын мэдээллийг агуулсан үндсэн аппликэйшн нь. 3.Smart UB Application хувьд нийтийн тээвэртэй холбоогүй , автобусны байршил цаг минут-г гаргадаггүй.Уг аппликэйшн дотор ороод бусад гэсэн цонх дээр дарахад Нийтийн тээвэр гэсэн UB SMART BUS апплиэйкшний ICON байгаа тэр ICON-н дээр дарахад Улаанбаатар Смарт Карт ХХК-ны албан ёсны Application болох "UB SMART BUS" application-г дуудаж ажиллуулах байдлаар хийгдсэн. Хэрвээ "UB SMART BUS application таны утсан дээр суугаагүй байвал шууд Play store, Apple store-с татаж авах линк рүү үсэрдэг тэрнээс биш Smart UB Application дээр ямарч нийтийн тээврийн мэдээлэл өгөх хэсэг гэж байхгүй. Буруугаар ойлгов.

    1 0 Хариу бичих