М.Нямжаргал 12, М.Одгэрэл 14-т бичигдэж байна

Eagle.mn


Эстони улсад даамын насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тэмцэл ид дундаа орсон өчигдрийн тулааны эмэгтэйчүүдийн ангилалд манай ОУИМ М.Нямжаргал тэмцээнийг тэргүүлэгч, дэлхийн 15 удаагийн аварга, Латвийн даамчин Зоя Голубеватай, ОУМ М.Одгэрэл Беларусийн Дарья Федоровичтой тэнцжээ. Азийн аварга М.Нямжаргал эхний өрөгтөө дэлхийн аварга Наталья Садоскад дийлдсэн ч сүүлийн 10 өрөгтөө нэг хожиж, ес тэнцсэн амжилтаараа чансаандаа 30 оноо нэмэв. Тэрээр тэмцээний 12 дугаар байрт яваа бол М.Одгэрэл 14 дүгээр байрт бичигдэж байна. Одоогоор таван даамчин долоон оноотой авсан бөгөөд Голландын 18 настай Вутер Вольф хүснэгтийн манлайд бичигдэж байгаа нь сонирхол татаж байгаа юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)