Өнөөдөр болох үйл явдлын тойм

Eagle.mn


09.00 цагт Шангри-Ла зочид буудалд Монголбанкнаас санаачлан Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын бага хурлыг зохион байгуулна.

09.00 цагт Төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт семинари болно.

09.30 цагт МУБИС-ийн эрдмийн зөвлөлийн танхимд "Дорнодын боловсрол" онол практикийн бага хуралтай.

09.30 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал Нийслэлийн ЗДТГ-ын "А" танхимд болно. 

09.30 цагт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд Монголын сэтгүүлчдийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулж буй Япон-Монголын сургалтын эмнэлэгтэй танилцуулах арга хэмжээ болно.

09.30 цагт “АНКОРЕ” төвд “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд “Кино форум” болно.

10.00 цагт Сүхбаатарын талбайд Автотээврийн үндэсний төвөөс “Өвөлд бид бэлэн” өдөрлөг зохион байгуулна.

10.00 цагт МҮХАҮТ-д “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Засгийн газрын 3 дугаар байрны 204 тоотоод Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 9 сарын байдлын талаар хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт Ялалтын талбай дээр Монголд анх удаа дөнгөтэй суулт хийж ахмадын орон сууцны санхүүжилтийг Засгийн газраас шаардана.

11.00 цагт Нийслэлийн БЗД-ийн 133 дугаар сургуулийн нээлт болно.

14.00 цагт ХНХЯ-ны хурлын танхимд “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

15.00 цагт СТӨ-нд чөлөөт уран бүтээлчдийг дэмжих "Чөлөөт орон зай" төслийн нээлт болно.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)