Бельгийн кино найруулагч Питер Бросенсийг “Алтан гадас” одонгоор шагналаа

Х.Дэлгэрэх


Улаанбаатар олон улсын кино наадмын онцлох найруулагч Питер Бросенсийг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа

Питер Бросенс Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргахад онцгой хувь нэмэр оруулсан хүн бөгөөд 1993 онд “Талын хот” баримтат кино, 1998 онд “Нохой орон” баримтат уран сайхны кино, 1999 онд “Монголын дуу” баримтат уран сайхны кино багтсан шинэ цагийн түүхэн гурвал буюу “Mongоlian trilogy” гурвал бүтээлийг монголын найруулагч , зохиолчидтой хамтран бүтээсэн бөгөөд дээрх гурвал дэлхийн 170 орчим кино наадамд оролцож нийт 30 шагнал авсан байна. 
Улмаар 2006 онд Монголын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Хадаг”уран сайхны кино мөн дэлхийн кино наадмуудаас 60 шагнал хүртжээ. 
Одоо зохиогдож буй “Улаанбаатар” олон улсын кино наадамд өөрийн гурван киногоо дэлгэн үзүүлж кино наадмын онцлох найруулагчаар уригдан ирээд байгаа түүний Монголын киног дэлхийн тавцанд гарах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаны учир Монгол улсын ерөнхийлөгч ийнхүү зарлиг гар Төрийн дээд одонгоор шагналаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)