Япон улс Мьянмарт хоёр усан цахилгаан станц барьж өгнө

Х.Батсайхан


Япон улс ойрын таван жилд багтаан Мьянмар улсад 800 тэрбум иений хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Уг мөнгийг Мьянмарт дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, аж үйлдвэрийг дэмжих зэрэг есөн чиглэлээр зарцуулах юм байна. Үүнээс гадна 100 сая доллартай тэнцэх хэмжээний зээл олгохоор тохиролцжээ. Энэхүү мөнгийг  тус улсад  хоёр усан цахилгаан станц барихад зарцуулах юм байна.

Нобелийн Энхтайвны шагналтан Ан Сан Су Чи арав гаруй жил хугацаагаар гэрийн хорионд байсны эцэст намаа төрийн эрх мэдэлд хүргэж чадсан. Гэсэн ч улс орондоо энхтайван авчирч чадахгүй байгаа гэдгийг АНУ болон олон улсын хүний эрхийн байгууллагууд хурцаар шүүмжилж байна. Лалын шашинт рохинжа нарын эсрэг болж буй аллага, хүчирхийлэл хэрээс хэтэрч буй талаар дэлхийн хэвлэлүүд онцлох болсон. Харамсалтай нь энэ бүхнийг зогсоох үүрэгтэй цагдаа хүчнийхэн өөрсдөө уг хууль бус үйлдэлд оролцдог явдал Мьянмар улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаж байгаа юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ