Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг сайдад нэр дэвшүүлэхээр болжээ

Eagle.mn


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын сайд нар эчнээ тодроод дуусч байна. Хэдийгээр албан бус мэдээлэл өчигдрөөс тодорч эхэлсэн ч зарим нэр дэвшигчэд сэлгээ хийгдсэн юм. Тодруулбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцсэн 32 гишүүнээс Шадар сайдад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн О.Содбилэг нарыг санал болгосон ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн бизнестэй хэмээн хүлээж аваагүй. Мөн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлэх боломжгүй гэж үзсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар МАН-ынхан  зөвшилцөлд хүрч, сайдад нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорчээ. МАН-ын даргын сонгуульд У.Хүрэлсүхтэй өрсөлдсөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Шадар сайдад, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна. Харин Батлан хамгаалахын сайдад “гологдсон” Н.Цэрэнбат Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшихээр болжээ.

Шадар сайдад Ө.Энхтүвшин

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар

Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд

Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа

Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ

Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл

Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг

Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат нэр дэвшихээр болсон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (28)

  1. Ene zasgiin gazar omnhoosoo bur dordloo....Ouyn-Erdenii sanal bolgoj baigaagaar Eronhii saidiiin tanhimaa burduuleh erkhend haldaj baigaa M.Enkhbold terguutei ene ih hurliig taraah ni nudee olson shiidver bolov uu?

    0 0 Хариу бичих
  2. Enhtuwshin Dawaasuren 2 bol bolnoo Za daa busad ni ch medehgui yum baina

    0 0 Хариу бичих
  3. Хэрвээ чи удирдаж эс чадвал чамайг бусад нь удирдах болно. МУ-ын ЕС танхимаа бүрдүүлж чадахгүй болохоор Архаг юм юмны хулгайч удирдаж эхэлж байна. Энхтүвшин Хүрэлсүхэд ажлын хань болох уу? Наад чавганцад чинь чадах юм юу ч байхгүй шүү дээ. Сумьяабазар яагаад заавал сайд болох ёстой юм. Үндэсний хөгжлийн хороонд өөрийн хүнээ оруулчихаад одоо өөрөө УУ-н сайд болвол том эрх ашгийн зөрчил бий болоод байгааг мэдсэн ч мэдмээргүй байгаа юм уу? 60 тэрбумын наймайчинг намаасаа хөөгөөгүй цагт МАН цэвэршинэ гэж байхгүй. Эх орноо аврах хамгийн зөв гарц бол УИХ-ыг тараах.

    1 0 Хариу бичих
  4. Хөдөө аж ахуйн салбар буцаад унтах нь тодорхой боллоо.. Хонгилын үзүүрт гэрэл гэж нэлээн ажил эхлээд үр дүнгээ өгөөд эхэлчихсэн байсан. Хүрэлсүх жинхэнэ ажли явуулъя гэж бодсонгүй...Манай танай хүн гээд тараа таниулах шив... Малчид, тариаланчид хөнгөн үйлдвэрийхэн надтай адил саналтай байгаа болов уу. Даан ч дээ. Тэр Батзоригт итгэхгүй байна.

    0 0 Хариу бичих
  5. Хүрэлсүхэд итгэж байсан итгэл минь алслан одлоо.....манан үргэлжилсээр

    0 0 Хариу бичих
  6. Злв

    0 0 Хариу бичих
  7. Ө.Энхтүвшин гишүүн сайн ажиллана

    0 0 Хариу бичих
  8. Сумъабазар сайд хийхүү. Боловсрол юу билээ дээ. Нэг л тоглоомын засгийн газар болохнээ. Энэ янзаараа нас богинотой засаг болох юм байна

    1 0 Хариу бичих
  9. Shadar said ni harin zuv shiidver bns daa enhtuvshin gishuun harin ch zuv hundee

    0 0 Хариу бичих
  10. Ман монголоор тоглоод байна уу даа

    0 0 Хариу бичих
  11. Ene chin tegeed umnuh zasagaa unagan barin amia aldahaas ch aihgui geed sugsegneed baisan shudraga tsaraitai nuhriin eh oron ard tumnee avarch shudraga yos togtooh gej bui bag ni uu.xaxaxa muu yorolj baigaa yum bish amjlaa yu ta nar.uhaangui noyond uragshgui albat gej ug bii.yanaa sumiyabazar uuruu said bolno gehees ichdeggui yum baih daa.tsag hugatsaa haruulna daa.harj l baiy.

    0 0 Хариу бичих
  12. Bol dog yum boldgoorool bolj mongol uls uudluhguin bna doo

    0 0 Хариу бичих
  13. Бушуухан 2 р ээлж хоолондоо ордоо тун удахгүй 3 р ээлж жихэнэ шудрага ёс тогтооно гээд хүлээж байгаа.ард түмэн харин тэсэж үлдэх болуу

    0 0 Хариу бичих
  14. Сайдуудаа цалин олгохгүй гэсэн шинэ сайдууд тийм эх оронч улсууд уу аль эсвэл өөрсдийгөө цалинжуул гэж ил тот зарлав уу ха ха дээх нь замын цагдаагийн тухай нэг онигоо байдаг да бас цалин өгдөг юм уу гэсэн гэж

    0 0 Хариу бичих
  15. Sarangerel yaj EMS hiij cnadah ve a cn ugui hun Men Sumiyabazar grh bolovsrolgui beh said hiih gej Urvagcn Davaasuren geed hunee olsongui dee

    0 0 Хариу бичих
  16. Бөх хүн бяртай гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар тавих гэж бгаа юм байх даа хөөрхийс гэж

    0 0 Хариу бичих
  17. byadtai bn tsogzolma bish bn

    0 0 Хариу бичих
  18. Mundag Zasgiin gazar boloh nee,sain bna Hurelsuh,zov songolt hiij.Gants neg hunees busad n.Tserenbat geh metees busad n

    0 0 Хариу бичих
  19. J.Bat-Erdene geed baigaa hun Jadamba generaliin huu mon uu.Nogoo yamar ajil onooson bugdiig hiij chaddag hun mon uu?!

    0 2 Хариу бичих
    • Ugui

      0 0
    • Batzandangiin ah

      0 0
  20. Сахал Бат Эрдэнэ терийн нарийн байхдаа солонгосын компанд хуурамч бичиг хийж егч авилгал авсан баримт байдаг юм билээ мен орон сууцны лифтны тендерээс олон саяын авилгалчын баримтч байдаг

    0 0 Хариу бичих
    • harin ch barag ganc salbaraa meddeg said ni yum bishuu...za ter hodoo aj ahui bol yu gehew ee burhan min... ene salbariig zugeer l bazaad hogiin sawruu shidchihlee

      0 0
    • Bitgii shaa.chamd salaawch ugie.chamaas ilvv ulsad 1000 nii zam geed hutulbur ni heregjeed duuschihsan mongolchuud bid 1000 beeriiin gazariig hedhen tsag tuulaad irdeg bolson.J.Baterdene gishvvnii ach hiisen ajil.nusan buu chi ch hvrtel ter zamaar ni yawj amidralaa zalguulj bga bailgvi mu nohoi.

      0 0
  21. Хүрэлсүхийг нэг хүн гурилсүх гэсэн байна яг таарч байгаа нь энэ сайд нарыг томилсноос. харагдаж бна ккк

    0 0 Хариу бичих
    • Daan ch dee zaluus mini heniig dagaj yunii toloo yavj dervesnee oilgoh tsag irdeg bolov uu?! Sulmiyabazar.Sarangerel 2-iig yaah ve.?!! Boldogson bol...

      0 0
  22. Арай арай энэ сайдууд нь. 2-р ээлж юм даа. Хаана байна нөгөө шудрага ЕС Хүлэлсүх. Ичижамьдарцгаавал

    0 0 Хариу бичих