ОХУ криптовалютын олборлолт, хэрэглээг төрийн хяналтад авснаа зарлалаа

Х.Батсайхан


ОХУ криптовалют буюу цахим мөнгөн тэмдэгтийн олборлолт хэрэглээтэй холбоотой бүх асуудлыг төрийн хяналтад авч байгаагаа зарлалаа. Тус улсын Сангийн сайд Антон Силуанов өнөөдөр энэ талаар мэдэгдэл хийсэн байна. Шийдвэрийг энэ сарын 10-ны өдөр Ерөнхийлөгч В.Путин гаргасан бөгөөд цаашид авах арга хэмжээг ч ярьж төлөвлөсөн байгаа гэж А.Силуанов онцлон тэмдэглэжээ.

Антон Силуанов

“Өнөөдөр энэ төрлийн валютын олборлолт, хэрэглээг зохицуулах, хууль зүйн орчинг бий болгох зайшгүй шаардлага байгаа. Яг ямар арга хэмжээ авах вэ гэдгийг одоо ярихад эрт байна. Гэсэн ч энэ асуудалтай холбоотой шийдвэрүүдийг төр хяналтдаа авах ёстой гэдэгт хууль тогтоогчид санал нэгдсэн” гэж А.Силуанов ярьсан байна.

Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Сангийн сайд А.Силуанов, Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина нартай тусгайлан уулзаж, цахим валютын асуудал маш өндөр эрсдэл дагуулж байгаа талаар анхааруулж, энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахыг үүрэгдсэн юм байна. Уулзалтад дээрх хоёр эрхмээс гадна Ерөнхийлөгчийн туслах Андрей Белоусов, “Qiwi” компанийн ерөнхий захирал Сергей Солонин нар оролцжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Криптовалютыг зогсоож чадахаа байсаан. Төв банкнуудын дураараа хэвлэдэг цаасан мөнгөний ирээдүй бүрхэг болжээ. Хамгийн хүчтэй америк долларын цаана алтны баталгаа ч байхаа болиод удаж байна. Криповалютыг бий болгохын тулд тусгай төхөөрөмж ашиглан онлайн орчинд тог цахилгаан нилээн зарцуулан байж математик томьёолол бодож байж бий болгож олборлодог. Хий хоосноос үүссэн эд биш.

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ