АНУ Хойд Солонгосын хил рүү хоёр бөмбөгдөгч онгоцоо илгээжээ

Х.Батсайхан


АНУ Хойд Солонгосын хил рүү “B-1B Lancer” бөмбөгдөгч онгоц илгээжээ. Удахгүй Хойд Солонгосын хилийн ойролцоо явгдах цэргийн хээрийн сургуулилтад оролцуулахаар уг онгоцуудыг илгээсэн байна. Бөмбөгдөгч онгоц эхлээд Гуам арал дахь цэргийн баазад газардсан бөгөөд тэндээс БНСУ-ын хоёр F-15K сөнөөгч онгоц дагалдан Солонгосын хойгийг чиглэсэн байна. Улмаар хагас арлын зүүн эрэгт газрын бай устгаад БНСУ-ын газар нутгийг хөндлөн туулж, Шар тэнгист очиж байрласан аж. Дараа нь Японтой хамтарсан хээрийн сургуулилтаа эхлүүлжээ.

Вашингтон "USS Ronald Reagan" байлдааны зөөгч хөлөг онгоцоо БНСУ руу илгээх нь энэ сарын эхээр тодорхой болсон. Уг хөлөг онгоц энэ сарын 15-20-ны хооронд Солонгосын хойгт очих төлөвлөгөөтэй байгаа гэж эх сурвалж хэлжээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ