Сайдад нэр дэвшигч 13 хүний нэр тодорхой боллоо

С.Шийлэгтөмөр


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж сайдад нэр дэвшигчдээ эцэслэн тодруулахаар төлөвлөөд байсан боловч хуралдсангүй. Өчигдрийн хурлаараа сайдад нэр дэвшигчдээ ярилцсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшигчдийн хоёртой нь хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн учраас эцэслээгүй юм. 13 яамны сайд болон Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэсэн 15 албан тушаалд томилгоо хийх ёстой. Эдгээр 15 албан тушаалын есд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан буюу У.Хүрэлсүхийн талаас, зургааг нь нөгөө талаас нэр дэвшүүлэхээр болсон юм. Өчигдөр болсон бүлгийнхээ хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөгөө талаас нэр дэвшүүлсэн зургаан нэр дэвшигчээс Шадар сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн О.Содбилэг нартай хамтран ажиллахаас татгалзсан. Учир нь, уул уурхайн бизнестэй учраас эрх ашгийн зөрчил үүсч байна гэдэг үндэслэлээр хамтран ажиллахаас татгалзсан байна. Харин Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн Н.Цэрэнбат гишүүнийг О.Содбилэгийн оронд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллахыг санал болгожээ. Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй өмнөх Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан гишүүд дундаасаа Шадар сайд, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигчийг тодруулах шаардлагатай болсон. Энэхүү хоёр албан тушаалд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тэрбишдагва нарын нэр яригдаж байгааг эх сурвалж мэдээлсэн. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаагүйгээс үзвэл эцэслэн тохирч чадаагүй бололтой.

            Шадар сайд болон Батлан хамгаалахын сайдаас бусад салбарын сайдад нэр дэвшигчидийн хувьд эцсийн шийдвэр гарсан гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр танилцуулсан. Түүний танилцуулсан нэрсийг хүргэе.

 Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар

Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа

Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ

Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл

Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг

Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат

Шадар сайд ?

Батлан хамгаалахын сайд ?

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Ene odoo Banhar Batzorig bish biz dee

    0 0 Хариу бичих
  2. Emneh zasgiin gazraas dorduulsan baina shuu

    0 0 Хариу бичих
  3. ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ДАВХАР ДЭЭЛ ӨМСӨӨД МАСК ЗҮҮГЭЭД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙСАН УЛС ЭНЭ МӨН ҮҮ?

    0 0 Хариу бичих
  4. Цогцолмаа, Сарангэрэл, Сумъяабазар, Занданшатар ийм мнууд сайд болно гэхээр МАН лолойжээээ

    1 0 Хариу бичих
  5. СУМЪЯАБАЗАР, БАТБИЛЭГ, ЦЭРЭНБАТ СОНГООД СОНГООД ХАМГИЙН ШИЛДЭГҮҮД ЭД НАР ГЭХЭЭР МАН БОЛОВСОН ХҮЧИН ҮНЭНДЭЭ АЛГА ДӨӨ. ЯАНА ДАА ХҮРЭЛСҮХЭЭЭЭЭ

    2 0 Хариу бичих
  6. Mongoliin anagaah uhaanii salbart Sain mergejiltel heregtei baigaa bolohoos setguulch eroosoo hereggui ee. Hurelsuhee chamd heregtei baigaa bol oron too gargaad avchih l daa

    1 0 Хариу бичих
  7. Бослого гаргасан нь дээр юм байна.!ард олон минь .одоо эсвэл хэзээч үгүй!

    0 0 Хариу бичих
  8. тоон дотор цөөнгүй үсэг цохиж явах юм

    0 0 Хариу бичих
  9. Ter Sumyabazar gej hooson tolgoi saidiin ajil hiin diilehuu

    1 0 Хариу бичих
    • Mongoliin tor uurag tarhi,oyun uhaanguichuudeer durgeh bodlogiin jonhuu barij baigaa. Uls,ard tumnii toloo uul uurhaig sergeehgui ee Zi. jenko 2-iin halasiig duurgehiin tuld manaach banhar l heregtei baihgui yu daa

      0 0