“Чингис хаан" ОУ-ын нисэх буудалд гарсан галыг хилийнхэн унтраажээ

С.Цолмон


'Чингис хаан' олон улсын нисэх буудлын явах чиглэлийн танхим буюу татваргүй бараа байрлах танхимд өчигдөр 23.00 цагийн үед гал гарчээ. Тухайн үед хилийн шалганд албан үүргээ гүйцэтгэж байсан Хилийн 0218 дугаар ангийн албан хаагч, дэд ахлагч Т.Өсөхбаяр гал гарсан хэсгийг шуурхай илрүүлж, ангийнхаа 10 гаруй нөхдийн хамтаар 15 минутын дотор галын тархалтыг зогсоосон байна. Тэд нисэх буудал доторх галын хор, усны шаланкыг ашиглан унтраажээ.

Галыг урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс болсон байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд холбогдох шалгалтыг хийж байгаа аж.  

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Code ntr zarlaad boon ym bolson bhdaa

    0 0 Хариу бичих