Дархлаагаа “дархлая”

А.Анар-Эрдэнэ


Чацарганы бүтээгдэхүүн, цэвэр охь үйлдвэрлэгч “Хуба хаяа” брэндийнхэн дархлаагаа дархлах сарууд эхэлснийг сануулж байна. “Хаан жимс” хэмээн нэрлэгддэг чацарганад агуулагддаг 190 гаруй төрлийн аминдэмийн үнэт чанарыг алдагдуулахгүйгээр боловсруулж хэрэглэгчдэд шууд хүргэдэг тус брэндийнхэн өнөөдөр “Дархлаагаа дархлая” аяны нээлтээ хийлээ. Хүйтний улирал эхэлж буйтай холбоотойгоор утааны түвшин, агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт нэмэгддэг. Агаарын бохирдол, утаанаас болон хүйтнээс үүдсэн амьсгалын замын өвчнүүдээс сэргийлэх хамгийн найдвартай арга нь дархлаагаа сайжруулах, дэмжих явдал гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг.

Эрүүл биеийн энхийн манаанд зогсогч дархлаагаа сайжруулахдаа химийн аргаар боловсруулсан эм бэлдмэл хэрэглэхээс илүүтэй байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийн давуу талыг дурьдах нь илүүц биз.

Тиймээс “Хуба хаяа” брэндийн өөрийн талбайд эрүүл, органик аргаар тарьж, хураасан чацарганаар үйлдвэрлэн гаргадаг 100 хувь чацарганы охийг хэрэглэн дархлаагаа дархлаарай хэмээн зөвлөе. Чацарганы охийг тогтмол хэрэглэснээр дархлаа сайжраад зогсохгүй ядаргаа тайлж хүч тамир нэмэгдэнэ, бие дэх хорт бодисыг саармагжуулна, өөхний хуримтлалыг багасгана, нян бактерийн халдвар авахаас урьдчилан сэргийлнэ, холестрины түвшин бууруулдаг учир цусны даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг өвчнүүдээс сэргийлдэг.

“Дархлаагаа дархлая” аяны хүрээнд УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, “Эмоушн” хамтлагийн дуучин Э.Ганболор, залуусын дунд Ангууч хэмээх нэрээрээ илүүтэй танигдсан жүжигчин, загвар өмсөгч Б.Баттөр нар нэгдэн иргэдийг эрүүл амьдралд уриалах их үйлсэд нэгдэж буйгаа илэрхийлсэн юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ЭНЭ НАЙРУУЛАГЧ НАРАНБААТАРЫГ ТУЛХТАЙ ҮЗЭЛ БОДОЛТОЙ ЗАЛУУ ГЭЖ ДОТОРОО ХҮНДЭЛЖ ЯВДАГ БАЙСАН ЧИНЬ САЯ СОНГУУЛИАР МЭЕЭД ХУДАЛДАГДЦАН БАЙДАГ БАЙНА ШҮҮ АРД ТҮМНЭЭС БУСАД БҮГДИЙГ ХУДАЛДАЖ АВЧ БОЛОНО ГЭЖ ҮНЭН БОЛОЛТОЙ

    0 0 Хариу бичих
  2. Boditoo l ym hiimer bgn. Eruusuu tee songoh te shaltgan te turuhgu te bn te.

    0 0 Хариу бичих