Их Британи дугуй зоосоо гүйлгээнээс гаргаж байна

Ш.Самбуу


Нэг фунтын дугуй зоосны гуравны нэг нь хуурамчаар үйлдэгдсэн учраас Их Британид солихоор шийдсэн байгаа. Энэ долоо хоногт хуучин зоосыг сольж дуусах гэнэ. Хуучин дугуй зоосны оронд 12 өнцөгт нэг фунтын шинэ зоос  гүйлгээнд  гарч байна. Аравдугаар сарын 15 хүртэл Британид хуучин зоосыг солиулж болох ажээ. Одоохондоо Их Британид үйлчилж байгаа нэг фунтын дугуй зоос нь 1983 оны  дөрөвдүгээр сарын 21-нээс хойш гарч байгаа. Британийн улсын сан ба зоосны ордон  британичуудад хандан   хуучин тэр зоосыг эргүүлэн тушааж солиулахыг уриалсан байна. Үйлчилгээ нь зогсохоос өмнө тэднийг  буяны үйлст зориулах боломж байгаа гэнэ.
Британичууд хуучин загварын нэг фунтын 1,2 тэрбум зоосыг эргүүлэн тушааж солиулсан гэж улсын сан хөмрөгийн нарийн бичгийн дарга бөгөөд парламентын гишүүн ЭндрюЖонс мэдэгдлээ. “Үүнд нэгдэх цаг байгаа, үлдсэн хүмүүст хуучин зоосоо  ням гариг гэхэд эргүүлэн  ташаахыг уриалж байна” хэмээн тэр британичуудад хандсан илгээлтдээ бичжээ. Нэг фунтын шинэ зоосыг хуурамчаар үйлдэхээс  сайн хамгаалсан гэж үзэж байна. Зоос дотор  цахим төхөөрөмжөөр уншигдах тусгай хавтсыг  суулгаж өгчээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Зоосон мөнгө гүйлгээнд байхгүй Монгол улс нээрээ хачин шүү

    1 0 Хариу бичих