Шилдэг “Түүхэн кино”-гоор "Зүрхний хилэн" шалгарлаа

С.Цолмон


Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор өчигдөр “Улаанбаатар олон улсын IX кино наадам"-ыг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцсон байна. 

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино", “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулсан юм.

Нээлтээ хийгээд нэг сар ч болоогүй байгаа "Зүрхний хилэн" кино “Улаанбаатар олон улсын IX кино наадам"-ын "Шилдэг түүхэн кино"-ны шагнал хүртсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. muu hiisen kino baina lee... uzvel tsag, zav aa garzdana!

    1 0 Хариу бичих
    • Shimegch horhoind amidrah hugatsa baga gedgiig oilgoj amidraarai. Bayrlla :-)

      0 0