Олон улсын сонирхогчийн боксын холбоо ерөнхийлөгчөө огцрууллаа

Х.Батсайхан


Олон улсын сонирхогчийн боксын холбооны Сахилга батын хороо өчигдөр хуралдаад Ерөнхийлөгч Чин Куо Үг огцруулах шийдвэр гаргажээ. Дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх оны нэгдүгээр сард болох бөгөөд тэр болтол байгууллагын удирдлагыг мэргэжлийн комисст даатгахаар болсон байна.

“Олон улсын сонирхогчийн боксын холбооны Сахилга батын хороо өнөө (өчигдөр) өглөө Швейцарийн Лозанн хотноо хуралдаж, холбооны ерөнхийлөгч Чин Куо Үг огцруулах шийдвэр гаргалаа. Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал Лозанн хотноо үргэлжлүүлэн хуралдаж, түр зуурын комисс  байгуулна. Энэхүү комисс нь холбоог ирэх нэгдүгээр сард явагдах ээлжит бус их хурал хүртэл удирдлагаар хангах юм” хэмээн ОХУ-ын Боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлев мэдэгдсэнийг sports.ru уламжиллаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)